Монгол улсад физикийн шинжлэх ухаан, физик боловсролыг хөгжүүлэх, физик сэтгэлгээг хөгжүүлэх, физикийн ололт амжилтыг нийтэд таниулж сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд физикчид болон физикийн ухааныг дэмжигчдийг нэгтгэх, тэдний хүчийг төвлөрүүлэх, бүтээлч үйл ажиллагааг дэмжих зорилготой "Монголын физикийн нийгэмлэг" ТББ анх 1992 оны 03 дугаар сарын 27-нд үүсгэн байгуулагдсан байдаг. Тус нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр Акад. Х.Намсрай (1992-1997), проф.Др. Ц.Ганцог (1997-2014) нар ажиллаж ирсэн байна.

 

 

2014 оны 12-р сарын 19-ны өдөр Монголын физикийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн өргөтгөсөн хурал хуралдаж нийгэмлэгийн бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, дүрмийн шинэчлэл нийгэмлэгийн цаашдын үйл ажиллагааг хэрхэн сайжруулж, тогтвортой, үр бүтээлтэй ажиллах талаар хэлэлцэн, шинэ зохион байгуулалтад орсон.

 

Монголын физикийн нийгэмлэг 2014 оноос дараах удирдлагын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үүнд:

Ерөнхийлөгч Проф.Др. Ж.Даваасамбуу, МУИС-ийн ШУС-ийн физикийн тэнхимийн профессор, Лазерын судалгааны төвийн захирал
Удирдах зөвлөлийн гишүүд

Акад. Ц.Баатар, ШУА-ийн физик, технологийн хүрээлэн
Акад. Х.Намсрай, ШУА-ийн физик, технологийн хүрээлэн
Акад. Т.Галбаатар, ШУА-ийн физик, технологийн хүрээлэн
Акад. Р.Тогоо, ШУА-ийн физик, технологийн хүрээлэн
Акад. Д.Сангаа, ШУА-ийн физик, технологийн хүрээлэн
Проф. Ц.Ганцог, МУИС-ийн физикийн тэнхим
Проф. Ж.Даваасамбуу, МУИС-ийн физикийн тэнхим
Проф. С.Даваа, МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төв
Проф. Х.Цоохүү, МУИС-ийн физикийн тэнхим
Проф. Ц.Баатарчулуун, МУИС-ийн геологи, геофизикийн тэнхим
Док. П.Алтанцог, ШУА-ийн физик, технологийн хүрээлэн
Док. П.Энхбаяр, МУИС-ийн ХШУИС
Проф. Ш.Чадраабал, ШУТИС
Проф. Н.Алтангэрэл, МУБИС
Док.Ц.Энхбат, ШУА-ийн физик, технологийн хүрээлэн
М.Ганбат, МУИС-ийн физикийн тэнхим
Я.Мөнхсайхан, Физик, Байгалын ухааны боловсролын төв
Нарийн бичгийн дарга
Док.Ц.Энхбат, ШУА-ийн Физик Технологийн Хүрээлэн
Док.Н.Төвжаргал, МУИС-ийн ШУС-ийн физикийн тэнхим

    •