Эрдэм шинжилгээний хурал-2024
October 18, 2024Олимпиадын мэдээ
November 8, 2024Солонгосын физикийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Сэжон их сургуулийн Физикийн тэнхимийн профессор Suklyun Hong (Профессорын тухай мэдээллийг эндээс авна уу: https://home.sejong.ac.kr/~hong/1.html) Монголын Физикийн нийгэмлэгийн урилгаар Монгол улсад 2024 оны 10-р сарын 30—11 сарын 1-ны хооронд ажиллав.
2024 оны 10 дугаар сарын 30 –ны өдөр Монголын Физикийн нийгэмлэг болон Солонгосын Физикийн нийгэмлэгийн хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг (MOU)” байгуулах, гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
Энэхүү үйл явдал нь манай хоёр орны физикийн шинжлэх ухаан, боловсролын салбарын харилцаанд шинэ хуудас нэмсэн үйл явдал болов. Энэхүү гэрээнд
- Эрдэм судлаач, оюутан солилцоог дэмжих
- Хамтарсан судалгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмжих
- Судалгааны материал, үр дүн, мэдээлэл солилцох, харилцан туршлага судлах үйл ажиллагааг дэмжих
зэрэг үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх талаар тусгасан байна. Энэ гэрээ нь Монгол болон БНСУ-ын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын судлаачид, оюутан сурагчдын хамтын ажиллагааг дараачийн түвшинд гаргаж, тодорхой үр дүн гарна гэдэгт найдаж байна.
Мөн энэхүү арга хэмжээний хүрээнд Профессор Suklyun Hong профессор багш, эрдэмтэн судлаачид болон оюутнууд залуучуудад зориулан Солонгосын физикийн нийгэмлэгийн үйл ажиллагаа, Сежоны их сургуулийн талаар танилцуулга хийж, хоёр хэмжээст (2D) материалын судалгаа хөгжүүлэлт, хэрэглээний талаар сонирхолтой лекц уншив.
2024 оны 10 дугаар сарын 30 –ны өдөр МУИС-ын ректор, Проф. Б.Очирхуягтай уулзаж МУИС, Сежоны их сургуулийн цаашдын хамтын ажиллагаа, хамтран ажиллах боломжийн талаар ярилцан МУИС-ийн судалгааны лабораториудын үйл ажиллагаатай танилцав.
Мөн ШУА-ийн Физик технологийн хүрээлэнд зочлон, хүрээлэнгийн дотоод үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав.