International conference on Materials Science (ICMS)
September 18, 2024Эрдэм шинжилгээний хурал-2024
October 18, 2024ICMS2024 – Материал судлалын олон улсын эрдэм шинжилгээний XII хурал
12th International Conference on Material Science (ICMS2024)
October 01-03, 2024 –Ulaanbaatar, Mongolia
Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачид хамтран зохион байгуулдаг ( International Conference on Materials Science (ICMS2024) ) материал судлалын олон улсын эрдэм шинжилгээний ээлжит хурал 2024 оны 10-р сарын 01-03-ны өдрүүдэд МУИС болон ШУА-ийн ФТХ дээр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь материал судлалын чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туршлага судлах, мэдээлэл солилцох, судалгааны ажлын шинэлэг үр дүнгүүдээ танилцуулах зорилготой билээ.
Тус хуралд 9 орны 60 гаруй эрдэмтэн судлаачид оролцож судалгааны ажлын шинэлэг үр дүнгүүдээрээ 16 аман илтгэл, 42 ханын илтгэл хэлэлцүүлэв.
Тухайлбал урилгаар Академич Ж.Тэмүүжин “Characterization of low- and high-calcium pond ashes and their applicability for the preparation of alkali-activated pastes”, БНХАУ-ийн ӨМБИС-ийн профессор Bai Narsu “Сomputational design and property tailoring of MgSc alloys”, профессор Altan Bolag “Organic-inorganic composite materials in solar cells and lithium-ion batteries”, ОХУ-ийн ШУА-ийн Сибирийн салбарын Материал судлалын институтийн захирал профессор A.Nomoev “Microwave absorption of composite with high content of carbonyl iron microparticles”, Япон улсын Hokkaido их сургуулийн профессор O. B. Wright “Maze balls and meta beams: how to stop sound in its tracks” сэдэвт илтгэлүүдийг тус тус хэлэлцүүлэв.
Хурлын үеэр хүрэлцэн ирсэн гадаадын зочид төлөөлөгчид ШУС-ийн БУС хариуцсан захирал проф. Ц.Баатарчулуун болон Физикийн тэнхимийн хамт олонтой уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаарх ярилцаж, санал солилцов.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдээс тодорхой шаардлага хангасан ажлуудыг сонгон шалгаруулаад олон улсын Scopus мэдээллийн санд бүртгэл бүхий Швейцар улсын Trans Tech Publications Ltd компаниас (scientific.net) эхлэн гаргадаг Solid State Phenomena, Materials Science Forum, and Defect and Diffusion Forum сэтгүүлүүдэд хэвлүүлэх болно.
Зохион байгуулах хороо