ICMS2024 – Материал судлалын олон улсын эрдэм шинжилгээний XII хурал амжилттай зохион байгуулагдлаа.
October 18, 2024Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав
November 1, 2024МОНГОЛЫН ФИЗИКИЙН НИЙГЭМЛЭГ
Эрдэм шинжилгээний хурал-2024
Эрхэм таныг Монголын физикийн нийгэмлэгийн уламжлалт эрдэм шинжилгээний хуралд оролцон, илтгэл хэлэлцүүлэхийг урьж байна.
2024 оны Монголын физикийн нийгэмлэгийн эрдэм шинжилгээний хурлыг Монгол улсын их сургуулийн Физик-математикийн факультетын декан, Ерөнхий физикийн тэнхимийн эрхлэгч асан нэрт эрдэмтэн, МУИС-ийн хүндэт профессор М.Лувсандоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан 2024 оны 11 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулна.
Хурлын илтгэлийн сэдэв нь физикийн шинжлэх ухааны онолын болон хэрэглээний холбогдох бүхий л салбар болон физик боловсролын асуудлыг хамаарна.
Илтгэл сэдэв, материал хүлээн авах хугацаа:
Илтгэлийн сэдэв, бүтэн өгүүллийг 2024 оны 11 сарын 8-ны дотор erdeneochir_g@num.edu.mn хаягаар илгээж, бүртгүүлнэ үү.
*Бүтэн өгүүлэл хэвлүүлэхгүйгээр илтгэл хэлэлцүүлэх боломжтой.
Хуралд ирүүлсэн шаардлага хангасан бүтээлийг МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг ФИЗИК сэтгүүл (https://journal.num.edu.mn/physics )-д хурлын өмнө хэвлэх болно.
ФИЗИК сэтгүүл нь DOI дугаар бүхий https://www.dimensions.ai/ болон https://scholar.google.com/ мэдээллийн санд индекслэгддэг цахим сэтгүүл бөгөөд бүтэн өгүүллийг ФИЗИК сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх форматын дагуу хүлээж авна.
Эрдэм шинжилгээний хурлын үеэр шилдэг аман болон ханын илтгэлийг шалгаруулж тус бүрийг ивээн тэтгэгчийн нэрэмжит өргөмжлөл 1,000,000 (нэг сая төгрөг) төгрөгөөр шагнана.
Эрдэм шинжилгээний хурлын хураамж/гишүүнчлэлийн татвар 100,000 төгрөг бөгөөд хураамжийг Монголын Физикийн нийгэмлэгийн дансанд шилжүүлнэ үү.
Дансны мэдээлэл:
Банк: ХААН БАНК
Дансны дугаар: 5041811539
Дансны нэр: Монголын физикийн нийгэмлэг
Гүйлгээний утга: Овог нэр, албан газар
Нэхэмжлэх авах хүмүүс хурлын зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэ-очир (80006336, erdeneochir_g@num.edu.mn )-той холбогдож авна уу.
Хурлын талаарх мэдээллийг өөрийн салбарын болон хамтран ажилладаг эрдэмтэн судлаачдад дамжуулан түгээж өгөхийг хүсье.
Хүндэтгэсэн,
Хурал зохион байгуулах хороо