Монголын физикийн нийгэмлэгийн эрдэм шинжилгээний хурал-2022 амжилттай зохион байгуулагдлаа

ICMS2021 олон улсын эрдэм шинжилгээний хурал-2021
November 23, 2021
International conference on Materials Science (ICMS)
August 3, 2024
ICMS2021 олон улсын эрдэм шинжилгээний хурал-2021
November 23, 2021
International conference on Materials Science (ICMS)
August 3, 2024

Физикийн Нийгэмлэгийн найм дахь удаагийн ээлжит эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Физикийн тэнхим, ШУА-ийн Физик, Технологийн Хүрээлэн, ШУТИС, МУБИС, МУИС-ийн ЦФСТ, Цөмийн энергийн комисс, Цацрагийн аюулгүй байдал, цөмийн технологийн мэргэжлийн холбоо зэрэг сургалт эрдэм шинжилгээний байгууллагууд болон Д.Цэрэн багшийн үр хүүхдүүдтэй хамтран МУИС-ийн ууган багшийн нэг, Физик-математикийн факультетын декан, Онолын физикийн тэнхимийг үүсгэн байгуулагч, анхны тэнхимийн эрхлэгч Дугаржавын Цэрэн багшийн мэндэлсний 90 жилийн ойд зориулан 2022 оны 10 дүгээр сарын 21-ны өдөр цахим болон танхим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулав.

Хурлын нээлтэд Монголын физикийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Акад. Ж.Даваасамбуу, МФН-ийн удирдах зөвлөлийн дарга, Акад. Х.Намсрай, Доктор Ц.Даваадорж нар оролцож үг хэлсэн бол Академич Х.Намсрай, Академич Ц.Баатар, Профессор О.Лхагва, Профессор Д.Дамбасүрэн, Профессор Н.Алтангэрэл, Профессор Х.Цоохүү, Доктор Г.Шархүү нар Дугаржавын Цэрэн багшийн талаах дурсамжаа хуваалцаж үг хэлэв.

Энэхүү хурлын зорилго нь физикчдэд эрдэм шинжилгээ, судалгааны сүүлийн үеийн үр дүнгээ танилцуулах боломжийг олгох, шинэ санаа бодлоо харилцан солилцох, ахмад үеийн амжилт бүтээлийг алдаршуулах, цаашдын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхэд чиглэгддэг. Монгол улсын хэмжээнд ажиллаж байгаа бусад эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын хамтын ажиллагааг эрчимжүүлснээр илүү их ололт ажилтанд хүрэх боломжтой.

 

Тус хуралд ШУА -ийн ФТХ, МУИС, ШУТИС, МУБИС, ЦФСТ зэрэг их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн төвүүдийн эрдэмтэн багш, судлаачдын 18 аман илтгэл, 12 ханийн илтгэлийг хэлэлцүүлэв.

Эдгээр илтгэлүүдээс МУИС-ийн Физикийн тэнхимийн доктор А.Дулмаагийн “Reactive sputter deposited Al/CuO thermite multilayers” сэдэвт илтгэл эрдэм шинжилгээний хурлын шилдэг илтгэлээр шалгарч, Монголын Физикийн Нийгэмлэгийн “Шилдэг илтгэл” -ийн шагналыг гардан авсан юм.

Тус хуралд хэлэлцүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг ШУА-ийн ФТХ-ийн эрдэм шинжилгээний бүтээлд хэвлэнэ.

Зохион байгуулах хороо