ICMS2021 олон улсын эрдэм шинжилгээний хурал-2021

Монголын физикийн нийгэмлэгийн эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
November 20, 2021
Монголын физикийн нийгэмлэгийн эрдэм шинжилгээний хурал-2022 амжилттай зохион байгуулагдлаа
October 22, 2022
Монголын физикийн нийгэмлэгийн эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
November 20, 2021
Монголын физикийн нийгэмлэгийн эрдэм шинжилгээний хурал-2022 амжилттай зохион байгуулагдлаа
October 22, 2022
Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачид хамтран зохион байгуулдаг ( International Conference on Materials Science (ICMS2021) ) материал судлалын олон улсын эрдэм шинжилгээний ээлжит хурал 2021 оны 11-р сарын 19-20-ны хооронд Улаанбаатар хотод online хэлбэрээр амжилттай зохион байгуулав. Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь материал судлалын чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туршлага судлах, мэдээлэл солилцох, судалгааны ажлын шинэлэг үр дүнгүүдээ танилцуулах зорилготой билээ. Энэхүү зорилго амжилттай биелж байгаагийн нэгэн тод жишээ нь энэхүү хурал болж байгааг дурдахад таатай байна. Тус хуралд Монгол улсын ШУА, МУИС, ШУТИС, БНХАУ-ын Өвөрмонголын багшийн их сургууль, ОХУ-ийн ШУА, Буриадын их сургууль, Герман, Беларусь, Солонгос, Украин зэрэг улсын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачид оролцож 15 нь аман илтгэл, 15 ханын илтгэл хэлэлцүүлэв.

Тухайлбал урилгаар ХБНГУ-ийн Зийгений их сургуулийн профессор Prof. Ullrich Pietsch MBE growth monitoring of a single GaAs nanowire by in-situ X-ray nano-diffraction” сэдэвт илтгэлӨмнөд Солонгос улсын Инчионы их сургуулийн профессор Д.Одхүү “Towards Tunable Magnetism from First-Principles Studies” сэдэвт тойм илтгэл хэлэлцүүлэв.

Энд хэлэлцүүлэх илтгэлүүдээс тодорхой шаардлага хангасан ажлуудыг сонгон шалгаруулаад Scopus-т бүртгэл бүхий Solid State Phenomena сэтгүүлд хэвлүүлэхээр болсон энэ хурлын нэгэн давуу тал болж байна.

Зохион байгуулах хороо